Өршөөлийн хуулийн талаар нийгэм эсрэг тэсрэг байр суурьтай байгаа. Дийлэнх нь энэ хуулийг хэрэгжүүлэхийг дэмжиж байгаа. Учир нь одоо ял эдэлж байгаа хүмүүсийн тэн хагас нь буюу 4000 орчим хүн өршөөлд хамрагдана. Мөн цагаан захтнууд буюу авлига авсан албан тушаалтнууд хэргээс мултрах болохоор Ерөнхийлөгч энэ хуульд хэсэгчлэн хориг тавьсан. Ерөнхийлөгчийн хоригийг эсэргүүцэгчид цөөнгүй бий. Тэгвэл дэмжигчид ч өөр өөрийн арга хэлбэрээр үзэл бодлоо илэрхийлж байна. Тэдний нэг бол хошин урлагийн загалмайлсан эцэг жүжигчин Б.Батзаяа юм. Тэрбээр өнөөдөр төв талбайд лоозон барин зогсов. Ингэхдээ “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж ав! Хуульчилсан тонуул дээрэм хийхээ болиоч!! Ямар ичдэггүй юм бэ!!!” гэсэн үгтэй лоозонг Төрийн ордон руу харуулаад өргөн бариад зогссон байв.