Categories
мэдээ нийгэм

“Буянт-Ухаа 2” хороолол захиалгаа авч эхэллээ

“Буянт-Ухаа 2” хорооллын борлуулалт
эхэллээ. “Төрийн орон сууцны корпораци”-ийн захиалгаар “Үндэсний бүтээн
байгуулалтын корпораци”-ийн гүйцэтгэж буй 6500 айлын “Буянт-Ухаа 2”
хорооллын 48 барилгаас 43 барилгын үндсэн ажил дууссан байна.

Эхний ээлжийн 30 ширхэг 1620 айлын орон
сууцны барилгыг энэ оны аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулахаар
болжээ. Үлдсэн барилгыг ирэх оны тавдугаар сард ашиглалтад оруулж, Улсын
комисст хүлээлгэн өгөх юм байна.

Тус хорооллоос байр захиалагчид доорхи
нөхцөлийг биелүүлсэн байх шаардлагатай. Үүнд: Орон сууцны 8 хувийн зээлд
хамрагдах боломжтой эсэхээ зээл авах банкнаасаа судалсан байх. Байр
хүссэн өргөдөл, байрны урьдчилгаа 10 хувийг байгууллагын дансанд
байршуулах. Хэрвээ байраа буцаах, эсвэл банкны зээл гараагүй тохиолдолд 5
хувийн торгууль ногдуулна.

Буянт-Ухаа 2” хороооллын эхний ээлжийн
48 барилга 2-3 өрөөнөөс бүрдэж байгаа бөгөөд нэг давхартаа 6 айлтай
байхаар төлөвлөжээ. Давхартаа 68.59мкв 3 өрөө байр хоёр ширхэг, 49.23
мкв 2 өрөө 2 ширхэг, 39.30 мкв 2 өрөө 2 ширхэг байхаар зургийг нь
гаргасан байна. Мөн байр бүрийн нэг давхарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд
зориулан 56.08 мкв 2 өрөө нэг ширхэг байрыг олон улсын стандартын дагуу
барьж гүйцэтгэжээ.

Байрны нэг мкв-ийн үнэ 1.350.000 төгрөг
байхаар баталсан. “Буянт-Ухаа 2” хороолол нь шинэ суурьшлын бүсэд
харьяалагддаг. Уг бүсэд шинээр инженерийн дэд бүтэц, цахилгаан дулаан,
бохирын шугам барих ажлын өртөг орон сууцны үнэд нөлөөлжээ.

“Буянт-Ухаа 2” хороололд нэг ээлжиндээ
1250 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай 2 сургууль, 240 хүүхдийн 4
цэцэрлэг, 5 давхар нийт 12 ширхэг худалдаа үйлчилгээний төв, 7 давхар
409 машины нэгдсэн авто гараж, спорт цогцолбор зэргийг цогцоор нь шийдэж
өгсөн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *