Categories
гадаад мэдээ

LG корпораци хоёр талдаа дэлгэцтэй зурагт зохион бүтээжээ

Гэр ахуйн хэрэглэл, цахилгаан барааны үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч LG компанийнхан энэ жил зурагтны түүхэнд шинэ хувьсал хийлээ. Тус компанийн мэргэжилтнүүд хоёр талдаа дэлгэцтэй ухаалаг зурагт зохион бүтээжээ.

Энэхүү бүтээл нь хоёр өөр дэлгэцтэй төдийгүй хоёр дэлгэцээрээ өөр өөр дуу дүрсийг  дамжуулах боломжтой юм.

Одоогоор зурагтыг худалдаанд гаргаагүй, туршилтын журмаар л танилцуулж байгаа аж. Зохион бүтээгчид шинэ бүтээлээ 111 инч болон илүү бага оврын 55 инч, 5.3 мм зузаантай хоёр хэмжээгээр гаргажээ.

Түүнчлэн тус зурагтын дэлгэцийг хамгийн сүүлийн үеийн OLED буюу органик LED технологиор хийсэн байна. Энэ нь бидний өдөр тутамдаа харж, ашиглаж байдаг плазм, шингэн кристалл дэлгэцийн дараагийн шатны технологи юм.

“Хоёр дэлгэцтэй зурагт нь бизнес эрхлэгчдэд хэр их ашиг авчрахыг бид таамаглаж чадахгүй. Гэхдээ олон дэвшилттэй боломж болон сайн үр дүн авчирна гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн зохион бүтээгчдийн нэг доктор Жин В.Танг мэдэгджээ.

Э.НОМИН


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *