Монгол Улсын Ерөнхий прокурорын 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/89 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралтаар “Ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын заавар шинэчлэн батлагдсан.
Энэхүү зааварт шинээр прокурор Тахарын албаны үйл ажиллагаанд хяналт тавих талаар зохицуулалтууд нэмэгдэж орсонтой холбогдуулан Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Ч.Энхжаргал 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Хархорин сум дахь Тахарын хэсгийн үйл ажиллагаатай танилцаж, тахарын хэсгийн албан хаагчдад “Тахарын албаны үйл ажиллагаанд прокурор хяналт тавих нь” сэдэвт сургалтыг зохион байгуулж, тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж санал солилцсон байна.