Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Векселийн сургаар Сангийн яаман дээр хэрхэн будлиан хутгасан талаар “Өдрийн сонин”-оос уншаарай

Өмнөх онуудын улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдаж ашиглалтад орсон боловч гэрээний үлдэгдэл төлбөр нь олгогдож чадаагүй удсан олон арван барилгын асуудлыг шийдвэрлэх, тэдгээр барилгын гүйцэтгэгч компаниудыг хохиролгүй болгох зорилгоор Улсын Их Хурлаас 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 07 тоот тогтоолыг баталсан байдаг.

Энэхүү тогтоолд, 2008-2014 онуудын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусган бүрэн хэрэгжүүлж дууссан , гэрээний үлдэгдэл төлбөр бүхий 96 төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг нэгбүрчлэн жагсаалтаар баталж, тэдгээрт нийт 32.6 тэрбум төгрөгийг векселийн санхүүжилтээр олгохыг Засгийн газарт даалгажээ.

Харин дээрх тогтоолын 2 дахь заалтаар “Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд заасан, бодит гүйцэтгэл нь 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 80-аас дээш хувьтай хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээг векселээр санхүүжүүлэх арга хэмжээ авах”-ыг Засгийн газарт даалгасан байна.

Гэтэл Сангийн яамнаас УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх нэрээр Засгийн газрын 2015 оны “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байсан зарим төсөл, арга хэмжээний төлбөрийг векселиэр баталгаажуулах тухай” 282 тоот тогтоолыг боловсруулж батлуулахдаа Төсвийн тухай хууль, Улсын Их Хурлын 07 тоот тогтоолыг ноцтой зөрчсөн баримт бидэнд олдсон юм. Эх сурвалжийн мэдээллийн мөрөөр Векселийн сургаар Сангийн яаманд хэрхэн будлиан хутгасныг “Өдрийн сонин” маргаашийн дугаартаа нийтэлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *