Сонирхогчдын боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын Бангкок хотноо үргэлжилж байна. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн дасгалжуулагч Д.Батсүрэн, Б.Эрдэнэбаяр, Н.Мөнхсайхан нарын удирдлага дор есөн боксчин оролцож байгаа билээ.
Одоогоор манай боксчдоос 56 кг-д Э.Идэрхүү, 69 кг-д Б.Түвшинбат нар шөвгийн наймд үлдээд байна. Өнөө орой 49 кг-д Г.Ган-Эрдэнэ БНСУ, 75 кг-д Н.Шинэбаяр Иракын боксчидтой шөвгийн наймд үлдэхийн төлөө тулалдана.
Азийн аваргын тэмцээний тоглолтыг www.asianboxing.org-с шууд үзэх боломжтой аж. Тэмцээн Улаанбаатарын цагаар 16.00 цагаас эхэлж байна.