Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Үндэсний нэрийн бүтээгдэхүүн-2015” үзэсгэлэн худалдаа боллоо

“Үндэсний нэрийн бүтээгдэхүүн-2015” үзэсгэлэн Чингисийн талбайд гурав хоногийн турш үргэлжлээд өчигдөр дууслаа. Энэхүү арга хэмжээнд 21 аймаг, есөн дүүргийн 80 орчим аж ахуйн нэгж оролцсон байна. Аж үйлдвэрийн яамны албаны хүмүүс “Уг үзэсгэлэн худалдаа нь хэрэглэгчийн таашаалд нийцсэн, импортыг орлох, экспортын болон экологийн цэвэр бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх зорилготой. Түүнчлэн нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангах бодлогыг хэрэгжүүлэхэд нөлөө үзүүлнэ” гэж байлаа.

Үзэсгэлэн худалдааны сүүлийн өдөр буюу өчигдөр оролцогчдоос шалгаруулан нэг гранпри, 27 шилдэг нэрийн бүтээгдэхүүнд шагнал гардуулсан юм. Аж ахуйн нэгжүүдийн шилдгийг шалгаруулахдаа бүтээгдэхүүний борлуулалт, чанар стандарт, ажлын нөхцөл, нийгмийн хариуцлага зэргийг харгалзсан гэнэ. Гранпри шагналыг шинжлэх ухааны үйлдвэрлэлийн “Монхимо” ХХК хүртлээ. Цаашид уг үзэсгэлэн аймаг, дүүрэг бүр дээрээ есдүгээр сарын 10-ныг хүртэл үргэлжлэх юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *