Categories
мэдээ нийгэм

Усанд осолдсон хүүг хайх ажиллагаа үр дүнд хүрсэнгүй

Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн “Талын хар балгас” гэдэг газар энэ сарын 21-нд 13 настай, эрэгтэй Ө “Орхон” голын усанд живжээ. Тухайн өдрийн 21:10 цагт аймгийн Онцгой байдлын газарт дуудлага өгсөн аж. Тус газраас 8 албан хаагч, 1 автомашин, 1 завьтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч хүүг хайх ажиллагаа үр дүнд хүрээгүй байна. Ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж өчигдрөөс эрлийг зогсоожээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *