Categories
мэдээ спорт

Туялзуур сэлэмний холбооны өсвөрийн тамирчдын сонгон шалгаруулалт эхлэв

Монголын Туялзуур Сэлэмний Холбооны 2015-2016 оны өсвөрийн тамирчдын сонгон
шалгаруулалт эхэллээ. Тус хөтөлбөр нь
туялзуур сэлэмний спортыг олон нийтэд сурталчилах, түгээн дэлгэрүүлэх,
авьяаслаг тамирчдыг сонгон шалгаруулж бэлтгэх, дасгалжуулагчдын ур чадварыг
дээшлүүлэх зорилготой бөгөөд гурван үе шаттай явагдах тус сонгон шалгаруулалт
аравдугаар сарын 30-ны өдөр хүртэл явагдана.

Иймд хүүхдээ туялзуур сэлэмний спортоор хичээллүүлэх сонирхолтой, цаашлаад
мэргэжлийн тамирчин болгох хүсэл эрмэлзэлтэй эцэг эхчүүд доорх анкетыг бөглөн Монголын туялзуур сэлэмний холбооны фейсбүүк хуудас (facebook.com/fencingmongolia)
болон холбогдох цахим хаяг (fencingmongol@gmail.com)-руу илгээх боломжтой аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *