Categories
мэдээ нийгэм

102, 103-ын машинд зам тавьж өгөөгүй жолоочийг 19200 төгрөгөөр торгоно

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга ирэх сараас хэрэгжиж эхэлнэ. Тэгвэл тус хуулийн 33.2-т “Тусгай дуут болон гэрлэн дохио ажиллуулсан тээврийн хэрэгслийн жолоочид Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу хөдөлгөөний давуу эрх эдлүүлээгүй бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна” гэж заасан байна.

Ингэснээр тухайн зүйл заалтыг зөрчсөн жолооч нар 19200 төгрөгөөр торгуулахаар болж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *