Categories
мэдээ улс-төр

МАН-ын дэд сайд нарыг чөлөөлөв

Засгийн газрын ээлжит хуралдаанаас өчигдөр МАН-ын дэд сайдыг нарыг чөлөөлжээ. Ингэснээр Аж үйлдвэрийн дэд сайд Х.Баделхан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Я.Төмөрбаатар, Гадаад харилцааны дэд сайд Н.Оюундарь, Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа, Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Мөнхбаатар, Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзориг нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Харин орных нь дэд сайд нарыг хэзээ томилох вэ гэдэг одоогоор тодорхойгүй байна.

Онцлоход, Ерөнхий сайдын зүгээс намрын ээлжит чуулганаар сайд нарыг хэлэлцүүлж, Засгийн газрыг бүрдүүлэхээс аргагүй байгаагаа өчигдөр хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдсэн. Тиймээс дэд сайдын томилгоо ч мөн ирэх аравдугаар сард болж мэдэх талтай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *