Categories
мэдээ нийгэм

Доллар 1993 төгрөгтэй тэнцлээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2000 төгрөгт хүрсэн долларын ханш бага зэрэг
буурч байна. Өнөөдрийн байдлаар “Найман шарга” зах дээр долларын ханш
1993 төгрөг байгаа бол арилжааны банкууд 1998-2000 төгрөгөөр зарж байна.
Цаашдаа Азийн хөгжлийн банкнаас хөнгөлттэй зээлж байгаа 150 сая доллар
ороод ирвэл нэг хэсэгтээ долларын ханш бага зэрэг суларна гэж албаны
хүмүүс үзэж байна. Харин оны сүүлээр Оюутолгойн далд уурхайн хөрөнгө
оруулалт шийдэгдвэл долларны ханш буурна гэдгийг ч тэд хэлж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *