Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Хямралын үед иргэд өөрсдийн гэсэн төлөвлөгөө зохиодог” нийтлэл хэвлэгдлээ

Уншигч, захиалагчдынхаа тоогоор ямагт тэргүүнд бичигддэг “Өдрийн сонин”-ы бямба гаригийн дугаар танд хүрч байна. Амралтын энэ дугаар 12 нүүрээр хэвлэгдлээ.

Өдрийн сурвалжлагаараа Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулсан “Насжилт, настай хүмүүст тохиолддог эмгэг”-ийн талаарх эрдэм шинжилгээний бага хурлыг хөндлөө. Уг арга хэмжээнд Ази Номхон далайн идэвхтэй насжилтын консерциумын удирдах зөвлөлийн гишүүн Фемла Кей гуай ирсэн байна. 2050 онд дэлхийн түүхэнд анх удаа настайчууд хүүхдүүдээс олон болох гэнэ. Иймд ирээдүйн настнууд гэр бүл, хөрштэй байх тухай сонирхолтой сурвалжлагыг өнөөдрийн дугаараас уншаарай.

Улс төр нүүрт Улс төрийн намууд анх удаа эвслийн Засгийн газар байгуулан ажиллаж байсан түүхийн хуудсуудыг эргүүллээ. Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон Улаан загалмайн эрх зүйн байдлыг тухай хуулийн төслүүдийг өргөн барьсан үйл явдлуудыг тусгалаа.

Нийтлэлийн бодлогоороо нийгэмд жин дардаг “Өдрийн сонин”-ы брэнд Баримт, үзэл бодол нүүрт “Хямралын үед иргэд өөрсдийн гэсэн төлөвлөгөө зохиодог” нийтлэл хэвлэгдлээ. Эдийн засгийн хямралд өртсөн дэлхийн улс орнууд хүнд бэрхшээлийг хэрхэн даван туулж байсан тухай сонирхолтой жишээнүүдийг ч энд дурдсан байна лээ.

Амралтын дугаар бүрт тогтмол нийтлэгддэг булан бол “Өдрийн зочин” билээ. Энэ удаад Бразилийн Сан-Паулод энэ сарын 11-16 ны өдрүүдэд болсон Дэлхийн ур чадварын тэмцээнд анх удаа оролцсон монгол залуучуудыг онцолсон байгаа.

Дэлхийн мэдээ буланд Хойд Солонгосын зэвсэгт хүчин байлдааны бэлэн байдалд орсон тухай, Египтийн Ерөнхий сайд огцорчээ, Тяньжинд агаарын бохирдол 30 дахин нэмэгдсэн зэрэг дэлхийн анхаарлын төвд орсон мэдээллүүдийг багтаажээ.

Амрах агшин буланд эрэгтэй хослол үүссэн түүхийн талаар танин мэдэхгүй мэдээллийг тусгалаа. Мөн уламжлал ёсоор үгийн сүлжээ, бяцхан уншигчдад зориулсан ялгаа олох зураг зэрэг таны амралт, чөлөөт цагт зориулсан мэдээллүүд багцлагдсан байна.

Арын нүүрт “Таны гал тогоо”, “Ном ярьж өгье”, “Зурхай”, “Үнэт цаасны гүйлгээний мэдээ”, “Валютын ханш” зэрэг тогтмол булангууд бий. “Таны гал тогоо”-д Узбек үндэсний полв, хонины махтай кебаб хийх жорыг танилцууллаа. Тэгвэл “Ном ярьж өгье” буландаа Зөвлөлтийн зохиолч Анатолий буйловын “Их нүүдэл” зохиолыг онцолсон байгаа.

“Өдрийн сонин”-ыэрхэм уншигч та, манай өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно. “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба энэ гуравдугаар улирлын захиалгаа өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *