Хил хязгаар нутагт эх орныхоо торгон хилийг манан суугаа хилчдийн дунд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид цөөнгүй байдаг ажээ. Хил хамгаалах байгууллагаас ирэх сарын 25-ны өдрийг “Нээлттэй хаалганы өдөр” болгон зарлаж байгаа бөгөөд өдөрлөгийн үеэр хилчдийн бүтээлээр үзэсгэлэн худалдаа гаргахаар болжээ.
“Хилчдийн бүтээл” үзэсгэлэн, худалдаанд хүнсний бүтээгдэхүүн, жижиг, дунд үйлдвэрлэл, гар урлалын зүйлс зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг багтаах гэнэ.