Автобусанд зорчих “U money” картыг цэнэглүүлэхэд өмнө нь тодорхой шимтгэл төлдөг байсан. Тухайлбал,
- 500-10 000 төгрөгөөр цэнэглэхэд шимтгэл 50 төгрөг
- 10 000-50 000 төгрөгөөр цэнэглэхэд шимтгэл 100 төгрөг
- 50 000-90 000 төгрөгөөр цэнэглэхэд шимтгэл 200 төгрөг төлдөг.
Тэгвэл энэ сарын 24 буюу ирэх даваа гаригаас эхлэн карт цэнэглэхэд төлдөг байсан шимтгэлийг болиулахаар болжээ. Ингэснээр иргэд ямар ч шимтгэлгүйгээр картаа цэнэглүүлэх юм. Мөн “Улаанбаатар смарт карт” компаниас “U money” карт борлуулах цэгүүдэд нэг сая хүртэлх төгрөгийн зузаатгал хийхээр болжээ. Энэ санхүүжилтийг ирэх даваа гаригт хийх юм байна.