ИЗНН-аас өнөөдөр “Өршөөл үзүүлэх тухай” хуультай холбогдуулан мэдээлэл хийв. Тус намын удирдлагууд “Өршөөл үзүүлэх тухай” хуульд МУ-ын Ерөнхийлөгчийн зүгээс хэсэгчлэн тавьсан хоригийг хүлээн авах нь зүйтэй хэмээн мэдэгдлээ. Өчигдөр болсон намын удирдлагуудын хурлаар ийм шийдвэрт нэгдсэн байна. Тус хоригийг дэмжсэн гол учир нь авлига авч, албан тушаалаа урвуулан ашигласан гэмт этгээдүүдийг өршөөх нь Үндэсний аюулгүй байдал, эрх зүйт төрийн үйл ажиллагаанд хор хохирол учруулна. Мөн дараа дараагийн Өршөөл үзүүлэх хуульд муу жишиг болно хэмээн тайлбарлав. УИХ дахь ИЗНН-ын гишүүд намынхаа гаргасан шийдвэрийг дагана гэв.
Г.Даваамаа