Жүжигчин Ц.Цэрэнболд анх 1999 онд СУИС-ийн дуулаачийн ангид шалгалт өгөөд тэнцэлгүй, жүжигчний ангид орсон гэдэг. Гэхдээ тэрбээр өөрийнхөө дуулах мөрөөдлийг биелүүлж “Аав” киноны дууг С.Нарантай хамтран дуулсан.
Монголын кино урлагийн “Оскар” болох “Mongolian Academy Awards-2015” шагнал гардуулах ёслолоос энэ жил “Шилдэг эрэгтэй гол дүр”-ийн шагналыг уг киноны дүрээрээ хүртсэн. Үргэлж ухаалаг, тайван амгалан Монгол эр хүний төрхийг илтгэсэн дүрийг бүтээдэг тэрбээр анхны эсрэг дүрээ бүтээжээ. “Дүр эсгэгчид” киног Хас форм, Улаан театр хамтран бүтээсэн аж.
Дашрамд дуулгахад, одоогоор “Марка Поло” цувралд тоглохоор Украйнд зураг авалттай яваа. Гэхдээ киноныхоо нээлтэнд заавал амжиж ирэх гэнэ шүү.