Categories
мэдээ нийгэм

Н.Энхбаяр ирлээ

МАХН-ын намын дарга Н.Энхбаяр өчигдөр шөнө 23.30 цагт Монголд ирэв. Түүнийг
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, УИХ-ын гишүүн О.Баасанхүү,
Ц.Цолмон, Л.Оюунбаатар, Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг нар
Чингис хаан олон улсын онгоцны нисэх буудалд тоссон юм.

Тэрбээр Монголд газардсан даруйдаа хэвлэлд ярилцлага өгч “Манай нам ирэх сонгуульд 11 суудал авна” гэж итгэлтэйгээр мэдэгдэв. Өнөөдөр тэрбээр намынхантайгаа хуралдах бөгөөд зургаан сайдыг томилох ажилд ач холбогдол өгнө гэв.

УИХ-ын өнгөрсөн
мягмар гаригийн хуралдаанаар Өршөөлийн тухай хуулийг баталсан. Тус
хуулийг баталсаны маргааш нь л Н.Энхбаяр гүйгээд ирж байгаа нь түүний
хэргийг уг хуулиар хэлтрүүлсэнтэй холбоотой юм. Ингэснээр түүний улс
төрийн карьер эрх зүйн хувьд саадгүй болж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *