Categories
мэдээ улс-төр

С.Эрдэнэ сайдыг хууль бус томилгоогоо залруулахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэв

Хүн амын хөгжил, нийгминй хамгааллын сайд С.Эрдэнэ хууль бус томилгоо хийсэн гэж 16 төрийн албан хаагч өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Ерөнхий сайдын тушаалаар ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ Хөдөлмөрийн сайдын үүргийг түр хариуцан ажилласан эхний өдрөө аймаг, нийслэлийн дүүргүүдийн хөдөлмөрийн хэлтсийн даргын албан тушаалд томилогдон ажиллаж байсан 16 төрийн албан хаагчийг шалтгаангүй ажлаас чөлөөлсөн байна. Тодруулбал, С.Чинзоригийн үед ажиллаж байсан аймаг, нийслэлийн дүүргүүдийн хөдөлмөрийн хэлтсийн дарга нарыг чөлөөлж, оронд нь Я.Санжмятавын үед ажилласан байсан хүмүүсийг буцаан томилсон байна.

2015 оны наймдугаар сарын 10-ны өдөр аймаг, нийслэл, дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга нарыг томилсон тушаалуудыг хүчингүй болгосонтой холбоотойгоор Хөдөлмөрийн сайдын үүрэг гүйцэтгэгч ХАХНХ-ын сайд С.Эрдэнийн гаргасан хууль бус томилгоог эсэргүүцсэн 16 төрийн албан хаагч хэвлэлийн бага хурал зарлаж, сайдыг тушаалаа буцаахыг шаардсан юм. Шаардлагыг хүлээж авахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэж мэдэгдэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *