Categories
мэдээ нийгэм

Бээжинд парад алхах бүрэлдэхүүний бэлтгэлтэй танилцана

БНХАУ-ын Бээжин хотын төв талбайд болох Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд Монголын цэрэг эрс оролцох билээ. Цэрэг эрсийн жагсаалын бэлтгэлтэй өнөөдөр 17.00 цагт БХИС-ийн талбайд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа нар танилцах юм байна.

Цэргийн ёслолын жагсаалд 76 цэрэг эрс
оролцох бөгөөд Зэвсэгт хүчний 31 анги салбараас 63 алба хаагч, хилийн
цэргийн 11 анги салбарын 13 алба хаагч оролцож байна. Харин Зэвсэгт
хүчний 032 дугаар ангийн таван хугацаат цэрэг жагсаалд оролцохоор
бэлтгэлээ хийж байгаа ажээ. Байлдагчаас дэд хурандаа хүртэлх цолтой
18-38 насны 76 залуус энэ сарын 16-нд БНХАУ-ыг зорих юм байна. Цэргийн
ёслолын жагсаал ирэх сарын 3-нд Бээжин хотын төв талбайд болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *