УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайд
Ч.Сайханбилэгийг огцруулахаар гарын үсэг цуглуулаад эхэллээ. Ерөнхий сайдыг
огцруулах түүний бичигт УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр гарын үсэг зурсан байна. УИХ-ын
гишүүн Г.Уянгын хувьд Дубайд гарын үзэг зурагдсан Оюу толгойн гэрээнээс үүдэж,
Ерөнхий сайдыг огцруулах санал гаргаж буйгаа мэдэгдсэн. Хэдэн сарын өмнөөс
яригдаж байсан энэ асуудал МАН-ыг Засгаас гарсны дараа улам идэвхжиж эхэллээ.
Ямартаа ч саналд хичнээн гишүүн гарын үсэг зурах нь таашгүй. Энэ удаа МАН-ын
гишүүд Г.Уянга гишүүний саналд гарын үсэг зуран нэгдвэл сандал ширээтэйгээ
зууралдсан гэдэг нь тодорхой болох юм. Ийм нөхцөл хэрэв бүгдсэн тохиолдолд МАН
жинхэнэ утгаараа муухай харагдана. Сайдын суудал бидний гол зорилго биш гэж
байсан хүмүүс огцруулахдаа хүрвэл хөөгдсөндөө өшөө авч байна гэдэг нь тодорхой
болно.
Ямартаа ч Г.Уянга гишүүний Засгийн газрын тэргүүнийг огцруулахаар гарын
үсэг цуглуулаад эхэлсэн процессыг сайдын суудал авахын тулд ийм аяг гаргаж
байгаа тухай Төрийн ордноор бор шувуу нисээд эхэллээ. Өнөөдрийн энэ нөхцөлд
Засгийн газрыг огцруулбал хэн хожих вэ гэдэг асуудал хамгийн түрүүнд урган
гарах учиртай. Дээдэс нь гүйдлээ олж чадахгүй бол доороо ард түмэн ямар байх нь
тодорхой. Магадгүй Г.Уянга гишүүн ганцаараа ялалт байгуулж магадгүй юм. МАН-ын
дарга өнөөдөр мэдээлэл хийхдээ шинэ сайд нарыг дэмжиж ажиллана гэдгээ
илэрхийлсэн. Тиймээс МАН-ын эв нэгдэл нэг байж, даргынхаа үгэнд орох уу эсвэл
даргынхаа өөдөөс сөргөн Ж.Энхбаяр гишүүн шиг гарын үсгээ зураад явах уу гэдэг
нь тодорхой бус байна
One reply on “Г.Уянга гишүүн сайдын суудалд санаархан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхлэв үү”
Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru