Монголын Бурхан шашны сүм хийдүүд
Нийслэлийн ЗДТГ-тай хамтран энэ сарын 8, 9-ний өдрүүдэд Хүй долоон
худагт “Даншиг наадам – Хүрээ цам – 2015” наадмыг зохион байгуулахаар
болсон.
Тэгвэл тус наадамд Монгол улсын харцага Б.Пүрэвсайхан, улсын начин Ч.Цогбаяр зодоглохоор бүртгүүлсэн байна.
Наадмын үндэсний бөхийн бүртгэл Чингэлтэй дүүргийн биеийн тамир спортын хороонд явагдаж байна.
Уг наадамд үндэсний бөхийн барилдаанд
нийт 256 бөх төрийн наадмын цол, зэргийг харгалзахгүйгээр сугалаагаар
барилдах бөгөөд Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдийн
тэргүүн Хамбын шийдвэрээр түрүүлсэн бөхөд Даншгийн Арслан, үзүүрлэсэн
бөхөд Даншгийн Заан, зургаа давсан бөхөд Даншгийн чимэгтэй Начин, тав
давсан бөхөд Даншгийн Начин цолыг тус тус олгож, үнэмлэх тэмдгийг
гардуулах юм. Энэхүү олгосон цол нь зөвхөн “Даншиг – Хүрээ цам” наадамд л
хүчин төгөлдөр үйлчилнэ. Мөн даваа бүрт түрүүлсэн бөхөд мөнгөн шагнал
олгоно.