Categories
мэдээ нийгэм

Хүй долоо худаг өнгө нэмжээ

Маргааш эхлэх Даншиг наадмын бэлтгэл ажилтай яг одоо хотын удирдлагууд танилцаж байна.

Хүй долоо худагт 2100 хүний суудалтай асар барьж байгаа ажээ. Энэ
хэсэгт бөхийн барилдаан болохоос гадна соёл, урлагийн тоглолт, бусад хэд
хэдэн арга хэмжээ болох юм. “Одоогоор соёл урлагийн арга хэмжээ буюу
тайз засах, чимэглэх ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Үдээс хойш гэхэд
тайзыг бүрэн засч дуусна” гэж холбогдох албаныхан ярилаа.

Харин Хүй долоо худагт хийсэн ариутгал цэвэрлэгээний ажил дуусчээ.

Цаг агаарын хувьд тогтуун байгаа бөгөөд өнгөрсөн өдрүүдэд Хүй долоо
худагт бороо элбэг орж, газар ногоорсныг зургаас харж болно.

Маргаашийн даншигийг дотоодын наадамчдаас гадна гадны 1500 орчим
жуулчин үзэж сонирхоно гэсэн тооцооллыг нийслэлийн Засаг даргын тамгын
газраас гаргажээ. Аялагч, жуулчдын дийлэнхи нь БНСУ, Японы жуулчид байх
бололтой.

Наадамчдын амар тайван байдлыг хангахаар 2000 орчим цагдаагийн албан
хаагчид хамгаалалтад гарах юм байна. Харин Хүй долоо худагт нийт 150 аж
ахуйн нэгж, иргэд худалдаа үйлчилгээ явуулна.

Наадмын бэлтгэл ажлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *