Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн баасан гаригийн хуралдаанаар УИХ-ын хаврын ээлжит бус чуулганы хугацаанд нам, эвслийн бүлэг, ажлын хэсэг байнгын хороо болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын хуваарийг баталжээ.
Өнөөдөр 09.30 цагаас УИХ-ын 2015 оны ээлжит бус чуулганы нээлт болно.
Дараа нь 10.00 цагаас эхлэн УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдах аж. Тодруулбал, “А” танхимд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан, “Б” танхимд УИХ дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан, “В” танхимд УИХ дахь “МАХН-МҮАН-ын Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан тус тус болох юм. Харин ажлын хэсгийн хуралдаанууд үдээс хойш явагдана. Тухайлбал, ЗГ-ын “Г” танхимд 14.00 цагаас Хууль зүйн байнгын хороо хуралдаж, Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр болжээ.
УЛСЫН ИХ ХУРЛЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫ 2015 ОНЫ 08 ДУГААР САРЫН 03-ААС 07-НЫ ӨДРҮҮДЭД НАМ, ЭВСЛИЙН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН ХОРОО БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ
08 дугаар сарын 03-ны Даваа гариг:
НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН
- Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;
- Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;
- Улсын Их Хурал дахь “МАХН-МҮАН-ын Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд тус тус 10.00 цагаас хуралдаж эхэлнэ.
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
- Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд,Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд.
08 дугаар сарын 04-ний Мягмар гариг:
БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд/Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг үргэлжилнэ/;
- Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг үргэлжилнэ/;
- Галт зэвсгийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Энхбаяр, Н.Энхболд, Д.Бат-Эрдэнэ, Ж.Батзандан, Б.Гарамгайбаатар, Н.Номтойбаяр, Ш.Түвдэндорж, М.Батчимэг, З.Баянсэлэнгэ, Ж.Батсуурь нар 2015.06.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
08 дугаар сарын 05-ны Лхагва гариг:
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
09.30 цагаас:
- Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд/Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Галт зэвсгийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Энхбаяр, Н.Энхболд, Д.Бат-Эрдэнэ, Ж.Батзандан, Б.Гарамгайбаатар, Н.Номтойбаяр, Ш.Түвдэндорж, М.Батчимэг, З.Баянсэлэнгэ, Ж.Батсуурь нар 2015.06.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
Тайлбар: Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы 2015 оны 08 дугаар сарын 06, 07-ны өдөр хэлэлцэх асуудлыг жич шийдвэрлэнэ.