Categories
мэдээ нийгэм

Урт автобус ирэх сард нийтийн тээвэрт явна

Урт автобусыг ирэх сард явуулахаар болсонтой холбогдуулан 40 газрыг засч, янзалжээ. Уг автобусыг ирэх наймдугаар сарын 15-наас нийтийн тээврийн үйлчилгээнд явуулахаар болсон. 21метр урттай уг автобусыг нийслэлд явуулахад зарим зам, тойргийг янзлах шаардлагатай хэмээн мэдээлж байсан. Энэ хүрээнд Энхтайваны өргөн чөлөөг урт автобусанд зориулж бүрэн чөлөөлсөн гэх мэдээллийг Нийслэлийн засаг даргын орлогч Н.Гантөмөр өглөө.

Урт автобусыг төв зам дагуу буюу Таван шарын уулзвараас Офицеруудын ордон хүртэл явуулахаар болсон. Иймээс энэ зам дагуу 40 байршлыг засч дуусчээ. Ингээд ирэх сарын 15-наас урт автобус нийтийн тээвэрт үйлчлэх юм байна.

Беларусын Минск хотод үйлдвэрлэсэн тус автобус нь 170 орчим хүний багтаамжтай бөгөөд 20 автобус нийтийн тээврийн үйлчилгээнд гарна гэдгийг албаныхан хэлж байв. Манай улсаас гадна ОХУ, Герман, Латви болон Литва улсад үйлчилгээнд ашигладаг юм байна. Өмнө нь манай улсад 21 метр урттай автобус нийтийн тээврийн үйлчилгээнд огт явж байгаагүй бөгөөд түүхэндээ анх удаа Maz-215 маркийн залгаа автобусыг нийслэлчүүдийн хэрэгцээнд ашиглах гэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *