Categories
мэдээ нийгэм

Махны үнэ 100-250 төгрөгөөр буурсан байна

Махны үнэ нэг кг нь 100-250 төгрөгөөр буурсан тухай статистик судалгаанд дурджээ. Тодруулбал, хонины ястай мах дунджаар 6650 төгрөг, үхрийн ястай мах нэг кг нь 8020 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.1 хувиар буюу 10 төгрөгөөр, үхрийн цул мах 1.0 хувиар буюу 100 төгрөгөөр буурчээ. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 7400 төгрөг, “Номин”, “Меркури”, “Бөмбөгөр” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 төгрөг байв. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 3.5 хувиар буюу 240 төгрөг, хонины цул мах 1.3 хувиар буюу 100 төгрөгөөр тус тус буурсан байна.

Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6300 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8800 төгрөгөөр худалдаалж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *