Categories
гадаад мэдээ

Nokia ирэх долоо хоногт VR төхөөрөмж танилцуулж магадгүй

Хэдхэн өдрийн өмнө Nokia компани Лос Анжелес хотод зөвхөн тусгай зочид оролцох үйл ажиллагаа зохион байгуулах тухай мэдээллүүд цацагдсан. Энэ арга хэмжээний үер компани “HERE газрын зургийн хэлтэс”-ийн үйл ажиллагааг танилцуулах байх гэж таамаглаж буй.

Тэгвэл үүгээр зогсохгүй компани өөрсдийн хөгжүүлсэн VR төхөөрөмжөө танилцуулж магадгүй аж. Нэрээ нууцалсан эх сурвалж Re/code-д хэлснээр Nokia N1 таблетийг загварчилсан Nokia Technologies хэлтсийнхэн VR төхөөрөмж хөгжүүлжээ.

Энэ хэлтэс 2016 оноос эхлэн ухаалаг утасны загвар борлуулах тухай саяхан мэдэгдсэн. Түүнчлэн төрөл бүрийн аппликейшн хөгжүүлэх юм. Хэрвээ энэхүү мэдээлэл үнэн бол /Re/code өмнө нь бараг алдаж байгаагүй/ Nokia компани Facebook, Microsoft, HTC, Samsung зэрэг аваргууд өрсөлдөж байгаа VR технологийн салбарт хөл тавих нь.

Хэдийгээр VR төхөөрөмжийн тухай ямар нэг мэдээлэл гараагүй ч Nokia гар утасны бизнесийнхээ дийлэнх хэсгийг Microsoft компанид зарсан 2013 оноос хойшхи анхны бүтээгдэхүүн болох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *