Categories
мэдээ нийгэм

МХЕГ хувийн лабораторийг дэмжин ажиллана

Хүнсний аюулгүй байдлыг хангах, үндэсний үйлдвэрийн болон экспорт, импортын бараа бүтээгдэхүүнийг шинжлэх, хяналт тавих, чанартай хүнс үйлдвэрлэх, экспортлохыг дэмжих чиглэлээр МХЕГ болон хүнсний эрдэм шинжилгээ, судалгаа, туршилтын “Само” институт хамтран ажиллахаар боллоо. Энэ тухай харилцан ойлголцлын Санамж бичигт МХЕГ-ын дарга Ш.Раднаасэд, институтийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Л.Ганпүрэв нар 2015.07.22-ны өдөр гарын үсэг зурлаа. Хоёр жилийн хугацаатай Санамж бичигт заасны дагуу талууд хүнсний сүлжээнд оролцогсдод шаардлагатай дүрэм, журам, заавар, стандарт, бусад эрх зүйн баримт бичгийг шинэчлэх, шинээр боловсруулах чиглэлээр хамтран ажиллана Мөн лабораториудын баазад тулгуурлан хүнсний бүтээгдэхүүний найрлага, бүтцийн нарийвчилсан шинжилгээ, шаардлагатай асуудлаар хамтарсан судалгаа, шинжилгээ хийх, үе шаттай сургалт зохион байгуулах, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд эрсдэлийн үнэлгээ хийх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *