Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Зэрлэг багийн “Бургалтай ам”-нд энэ сарын 20-нд гарсан ойн түймрийг Хилийн 0257 дугаар ангийн 5 албан хаагч, орон нутгийн 27 иргэн шуурхай ажиллаж, цурманд оруулжээ.
Мөн одоогоор улсын хэмжээнд нэг ойн түймэр асч байгаа талаар ОБЕГ-аас мэдээллэв. Энэ сарын 20-нд Увс аймгийн Сагил сумын Баянзүрх багийн “Ишгэлдэйн-Ам”-нд ойн түймэр гарлаа гэсэн дуудлага ОБЕГ-т иржээ.
Үүний дагуу аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, орон нутгийн 44 иргэн, 4 автомашин түймрийг унтраахаар ажиллаж байна.