Categories
мэдээ нийгэм

Олимпийн наадамд бэлтгэх ажлын хэсгийн ээлжит хурал боллоо

Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатараар ахлуулсан Олимпийн наадамд бэлтгэх ажлын хэсгийн ээлжит хурал боллоо.

Энэ удаагийн хурлаар Монгол Улсын Үндэсний шигшээ баг тамирчдыг олимпийн наадамд амжилттай бэлтгэн оролцуулах “Рио-2016” хөтөлбөрийг хэлэлцэн дэмжиж, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад танилцуулахаар болов.

Хөтөлбөрт Монгол Улсын Үндэсний шигшээ баг тамирчдыг 2016 оны зуны олимпийн наадамд амжилттай бэлтгэн оролцуулахад шаардлагатай зорилго, зорилт, авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тодорхойлж хөтөлбөрийн хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлтийг хэлэлцэн тогтлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *