Categories
мэдээ нийгэм

Сарлагийн наадгай энэ сарын 27-нд болно

Баянхонгор аймгийн Шаргалжуут тосгонд энэ сарын 27-нд “Сарлагийн наадгай-2015” тэмцээн болно.

10 дахь жилдээ зохиож буй уг арга хэмжээний хүрээнд бөхийн барилдаан, ихэр тугалын баяр, шилмэл бух шалгаруулах ёслол, сарлагийн сүү, цагаан идээний үзэсгэлэн худалдаа, дэмбээний тэмцээн, сарлагийн уралдаан тус тус болно. Харин энэхүү баяраас олсон орлогыг тус аймгийн “Халуун болор” төвийн саажилттай хүүхдийн сувиллын барилгын санхүүжилтэд зарцуулах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *