Categories
мэдээ улс-төр

Засгийн газар 16.00 цагаас хуралдана

Засгийн газрын ээлжит хуралдааныг өнөөдөр 16.00 цагт эхлүүлэхээр товложээ. Тус хуралдаанаар 10 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөсний дотор Зуншлагын нөхцөл байдалтай холбогдуулан авах арга хэмжээний тухай багтсан байна.

Монгол орны 60 гаруй хувь гантай байгаагаас газар тариалангийн бүс нутагт ихээр халсан. Ган мал аж ахуй эрхлэгчдэд мөн хүндээр тусч буй. Тиймээс одооноос эхлэн өвөлдөө бэлтгэх ажлыг сайн базаах үүнтэй холбоотойгоор зарим нутгийг отрын бүс нутагт шилжүүлэх гээд олон ажил хийх шаардлагатай болж байгаа юм.

Мөн энэ өдрийн хуралдаанаар Оюуны өмчийн тогтолцоог хөгжүүлэх үндэсний стратеги батлах тухай асуудлыг Шадар сайд У.Хүрэлсүх оруулж хэлэлцүүлэх бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан нэр бүхий хоёр хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *