Categories
мэдээ нийгэм

Хүүхдүүдэд зориулсан компьютерийн сургалтын төвийг нээнэ

“Хүүхдийн оюуны боловсролыг дэмжих төв” Төрийн бус байгууллагаас маргааш буюу долдугаар сарын 21-ний өдөр 14.00 цагаас Дарь-Эх сургалтын төвдөө нэгэн танхимыг нээхээр болжээ. Тус төв нь 2001 оноос эхлэн хичээлээс гадуур дугуйлан, сургалтад хамрагдаж чаддаггүй гэр хорооллын 180 гаруй хүүхдэд зориулсан төрөл бүрийн сургалт, сайн дурын үйл ажиллагаа явуулдаг аж. Энэ удаад БНСУ-ын Үнэт цаасны хорооны тусламжтайгаар орчин үеийн, хүчин чадал сайтай 40 компьютер бүхийн хүүхдэд зориулсан компьютерийн сургалтын цогц танхимыг тохижуулан ашиглалтад оруулахаар болсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *