Categories
мэдээ нийгэм

Маргааш Хөвсгөлд сарлагийн наадам болно

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд “Сарлаг”-ийн наадам маргааш болно.

Хөвсгөл аймаг аялал жуулчлалаар бүс нутагтаа төдийгүй улстаа тэргүүлдэг, Монгол улсын аялал жуулчлалын томоохон бүс нутаг юм. Хөсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газар болон “Жинст мөрөн” компани энэхүү наадмыг хамтран зохион байгуулах юм байна. Наадмын үеэр сарлаг унасан малчид болон сарлаг, хайнаг тэргэний парад болох бөгөөд сарлаг булигуулах, бугуйлдах, дүүгүүр шидэх зэрэг уралдаан тэмцээн зохиох аж.

Алаг-Эрдэнэ сум нь 4500 орчим км² нутагтайгаас 1460 км² нь ой, 2760 км² нь бэлчээр юм байна. Сумын төв Манхан нь аймгийн төв Мөрөнг Хатгалтай холбосон замын ойролцоо, Мөрөнгөөс хойш 62 км, нийслэл Улаанбаатараас 733 км-ийн зайд оршино билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *