Categories
мэдээ нийгэм

Маргааш Гандантэгчинлэн хийдэд ирж сахил авах боломжтой

Бурхан багшийн анхлан номын хүрдийг эргүүлсэн өдөр буюу анх удаа шавь нартаа номоо номлосон дүйчин өдөр Зуны сүүл сарын шинийн 4, аргын тооллын долдугаар сарын 20-нд тохиож байна.

Энэ өдрийг тохиолдуулан Дээрхийн гэгээн 14-р далай лам Энэтхэгийн Дармасала хотоос телевизээр шууд дамжуулан Монголчуудад их хөлгөний буяныг тэтгэх, нүглийг ариусгах нэг өдрийн сахил буюу бацаг сахилыг хайрлана. Үүний тулд сүсэгтэн олон та бүхэн бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд, Жанрайсиг бурханы өмнөх талбайд ирж сахил авах боломжтойгоос гадна ТВ9 телевизийн 07:00-09.90 цагт шууд дамжуулалтыг даган баясаж, сахил хүртэж болох аж.

Энэхүү нэг өдрийн бацаг барихад урьд орой нь усанд орж, ариун цэврийг сахин, хоол ундаа тааруулах хэрэгтэй бөгөөд тус өдөр “үндсэн 4, гишүүн 4” гэсэн нийт найман зүйлийг сахин тэвчих хэрэгтэй. Үүнд:

Үндсэн дөрвөн тэвчих зүйл:

-Амьтны амь таслах

– Хулгай

– Худал

– Ариун бусыг тэвчинэ

Гишүүн дөрвөн тэвчих зүйл:

– Архи уух

– Өндөр орон дээр унтах

– Дуу хөгжим, чимэг зүүлт /гоо сайхан гэх мэт/

– Үдээс хойш хоол идэх гэсэн зүйлсийг тэвчих ёстой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *