Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн баяраар төв цэнгэлдэхэд шүхрийн буулт боллоо

Цагдаагийн байгууллагын 94 жилийн ой, “Цагдаагийн алба хаагчдийн өдөр” өчигдөр тохиож, энэхүү өдөрт зориулсан ёслолын жагсаал, баярын арга хэмжээ төв цэнгэлдэх хүрээлэнд болж өнгөрсөөн. Ёслолын ажиллагааны хүрээнд Монголын шүхрийн спортын нийгэмлэг цагдаагийн алба хаагчдад баяр хүргэн шүхрийн спортын үзүүлэх тоглолт хийлээ. Ингэхдээ туузтай үзүүлбэр, төрийн далбаатай үзүүлбэр, цагдаагийн тугтай үзүүлбэр, салюттай үзүүлбэр гэсэн дөрвөн төрлийн буулт хийж үзэгч олныг баясгажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *