Categories
мэдээ нийгэм

ТАНЫ ГАЛ ТОГООНД: Сонгино, мөөгтэй үхрийн махан хуурга

Шотланд улс нь уул нуруудаас тогтсон өвөрмөц сайхан байгальтай бөгөөд ногоон нуга хөндийд хонин сүрэг бэлчихийг харах нь үнэхээр гайхалтай.

Олон зууны туршид Шотландчууд мал сүрэг, тэр дундаа хонины аж ахуй эрхэлж иржээ. Тиймээс тус улсын гал тогоонд махан хоол голчлон хийдэг. Жишээ нь Улаан өндөгний баяраар Шотландчууд хонины мах чанаж, зоог барьдаг уламжлалтай юм байна.

Ер нь хүйтэн, жавартай цаг агаартай учраас жирийн өдрүүдэд ч гэсэн махны шөлөнд чанасан ногоо болон хөц будаа их иддэг.

Шотландчууд ногоотой үхрийн махан хуургыг хэрхэн хийдгийг сонирхуулъя.

Орц:

•Чанасан үхрийн мах-зургаан том зүсэм

•Гурил-1 /4 аяга

•Цөцгийн тос-хоолны халбагаар гурав

•Цагаан мөөг-250гр

• Коньяк-хоолны халбагаар хоёр

•Улаан дарс-1 /3 аяга

•Зөөхий-2 /3 аяга

• Нунтаг задь-цайны халбаганы үзүүрт

•Том, урт сонгино-4ш

• Тархун өвс-гурван салаа

•Давс, чинжүү-өөрийн амтлахаар

Хийх арга

1 . Махаа гуриланд өнхрүүлж, цөцгийн тосонд багахан шарна.

2 . Коньякаа халааж , махандаа цацна. Махаа бага зэрэг гал дүрэлзүүлэн шарна. Гал бөхсөн хойно махан дээрээ мөөг, томоор хэрчсэн урт сонгино, нунтаг задь, давс, чинжүү нэмээрэй.

3.Бүх хольцоо хутгаад зөөлөн гал дээр хэдэн минут жигнэнэ.

4.Мах, ногоондоо улаан дарс хийж, таван минут орчим жигнэнэ. Дараа нь зөөхий нэмээд мөөгөө зөөлөн гал дээр болтол нь жигнэнэ.

5.Бэлэн болсон хуургаа тархун өвсөөр чимэглээд төмсний нухаштай өгч болно.

Тахиан махан салат

Орц:

•Тахианы цээж мах-500-600 гр

•Майонез-1-2 хоолны халбага

•Давс-1-2 чимх

•Улаан лооль-1-2ш

•Өргөст хэмх-1-2ш

•Чинжүү-1-2ш

•Байцаа-1 /3 ш

•Салат навч-150гр

•Алим-1ш

•Жүрж-1ш

•Лууван-1ш

•Сонгино-1 /2ш

•Перец-1-2 чимх

• Нимбэгний шүүс -1 цайны халбага

Хийх арга

1.Буцалж буй халуун усанд тахианы цээж махыг

хийж 15-20 минут чанана.

2 . Тахианы махаа уснаас сайтар шүүж гаргаад сэрүүн газар хөргөнө.

3.Тахианы мах, алим, жүрж, чинжүү, өргөст хэмх, улаан лооль, байцаа, лууван, сонгино, салат навч зэрэг олон төрлийн жимс, ногоог хэрчиж холино.

4 . Дараа н ь жижиг аяганд майонез, нимбэгний шүүс, давс, перец хийж сайтар хутгана.

5.Энэхүү сүмсээ тахиан мах, ногоонууд дээрээ хийж сайтар хольж хутгаад л амттай салат бэлэн.

Бэлтгэсэн

Ж.Энхчимэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *