Categories
мэдээ эдийн-засаг

Зэсийн ханш оны сүүлээр огцом унах нь

Оны сүүлээр зэсийн
ханш шинэ түүхэн доод цэгтээ хүрч магадгүй гэнэ. Судалгаанд оролцсон арилжаанд оролцогчид болон
хэджи сангийн менежерүүд зэсийн ханш оны төгсгөл хүртэл 13 хувиар буурч, тонн
нь дунджаар 4800 ам.долларт хүрнэ хэмээн
таамаглаад байна. Зэсийн ханшийн уналтад БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн удаашрал гол
нөлөө үзүүлнэ гэж шинжээчид тайлбарлажээ. Урд хөршийн зэсийн эрэлт сүүлийн таван жилийн хамгийн бага
хурдтайгаар өснө гэж “Morgan Stanley”-ийн шинжээчид таамаглажээ.
Нийлүүлэлт өсөх төлөвтэй
байгаа нь зэсийн ханшид цаашид дарамт болж магадгүй гэсэн таамаг ч байна. Перу
болон Монголоос зэсийн нийлүүлэлт ихээр өсөх төлөвтэй байгаа нь зах зээлийн
тэнцвэрт байдалд нөлөөлж магадгүй гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *