Үндэсний их баяр наадмаар
нийслэлийн иргэдээ тав тухтай наадуулахын төлөө сэтгэл зүрхээ гарган сайн
ажилласан ТҮК-ийн ажилтнуудыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас
урамшууллаа. Энэ үеэр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог
хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Т.Батбаяр “Нийслэлийн цэвэр цэмцгэр орчныг
энэ хүмүүс нуруун дээрээ үүрч явдаг шүү. Аюулгүй байдалдаа анхаарч болгоомжтой
ажиллаарай” гэсэн юм.
Наадмаар нийт 240 ажилтан хоггүй
цэмцгэр орчныг бүрдүүлэхийн төлөө ажилласан. Хүй долоон худагт 320, Төв
цэнгэлдэх хүрээлэнд 200 ширхэг хогийн сав, 26 био 00-ыг байршуулж, хуушуурын
тос болон шингэн хог хаягдал хаях зориулалтын 12 савыг “Харайх трейд” ХХК
байршуулж, соруулах, зөөх, тээвэрлэх ажлыг хариуцжээ. Баяр наадмын
өдрүүдэд хуурайшилттай тоосжилттой байсан тул тодорхой байршлуудад усалгаа хийж
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн цэвэрлэгээ, үйлчилгээнд дүүргүүдийн Засаг даргын
Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтэс, Ирээдүйн хөгжлийн хүрээлэн ТББ-ын
ажилтнууд хяналт тавьж ажиллалаа.
Улаанбаатар хотын Захирагчийн
ажлын албанаас засварын ажлуудыг хийсэн. Харин наадмын худалдаа үйлчилгээнд
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс,
нийслэлийн төвийн 6 дүүргийн худалдаа, үйлчилгээний хэлтэс, Улаанбаатар хотын
Цагдаагийн газартай хамтран зохион байгуулж хяналт тавьж ажилласан гэж
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.