Categories
мэдээ нийгэм

IFALPA-ын хурал Улаанбаатарт зохион байгуулагдана

Монголын Иргэний Агаарын Тээврийн Нисгэгчдийн Холбоо (АLPA-Mongolia) нь 2015 оны наймдугаар сарын 04-06-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Кемпински Хаан Палас зочид буудалд Олон Улсын Агаарын Тээвэрлэгчдийн Нисгэгчдийн Холбоо (IFALPA)-ны Ази, Номхон далайн бүсийн орнуудын хурлыг зохион байгуулахаар болжээ. Хурлын зохион байгуулалтад Аэромонголиа ХХК болон МИАТ ХК-ийн нисгэгч нар өргөнөөр оролцож бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Тус хуралд IFALPA-ийн гишүүн улсууд болох Авсрали, Бангладеш, БНХАУ, Фижи, Хонг Конг, БНЭУ, Индонез, Япон, БНСУ, Малайз, Шинэ Зеланд, Пакистан, Папуа Шинэ Гвиней, Филипин, Сингапур, Шри Ланк, Тайланд зэрэг 17 улсын 30 гаруй төлөөлөгч оролцохоор болоод байна. Энэхүү хурлаар тус бүсэд агаарын тээвэрлэгчдийн нисгэгч нарт тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *