Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Тэд хамгийн сүүлд Малчин оргил дээрээс гэр бүлийнхэндээ энерги дамжуулжээ” эрэн сурвалжлах материал хэвлэгдлээ

“Өдрийн сонин” маргаашийн дугаарт хэвлэгдсэн материалуудаас тоймлон танилцуулж байна. Энэ удаагийн дугаарт “Зуны зугаатай өдрүүд 2015” аяллын хэрэгслийн хамгийн том үзэсгэлэн худалдаанаас хийсэн сурвалжлагыг уншаарай. Зуны дэлгэр энэ цагт аялал зугаалгаар явахаар зэхэж байгаа хүмүүст майхан, асар, хөнжлөөс эхлээд нэн тэргүүнд шаардлагатай зүйлсийн үнэ ханш, сонголт, төрлийг сонирхуулсан байгаа.

Мөн Алтай Таван Богдод авиралт хийсэн баг уулчид осолдсон. Тэднийг осгож нас барсан байдалтай байхыг Онцгой байдлын газрын ажилчид болоод уулчид Хүйтний оргилоос олсон байдаг. Энэ тухай “Тэд хамгийн сүүлд Малчин оргил дээрээс гэр бүлийнхэндээ энерги дамжуулжээ” нийтлэлийг нэгдүгээр болон долдугаар нүүрнээс уншаарай. Тус нийтлэлд хэрхэн нэгдэж ууланд авирахаар шийдсэн зэрэг мэдээллийг багтааснаас гадна ар гэрийнхнийх нь тодруулго орсон.

Нэрт нийчлэлч Баабарын “Миний ээж” хэмээх сэтгэлийн зул гуравдугаар нүүрт хэвлэгдлээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн Я.Содбаатарын “Ардчилсан намд үүссэн түймрийн оч Монголын төр рүү битгий үсрээсэй” хэмээх ярилцлагыг тавдугаар нүүрнээс сонирхож болох юм. Түүнчлэн наадмын өмнөхөн Ерөнхийлөгчийн зарлигаар гавьяат цол хүртсэн жүдо бөхийн ОУХМ С.Мияарагчаагийн “Ерөнхийлөгчөөс гавьяат цолоо авч байхад аавыгаа хамгийн ихээр үгүйллээ” ярилцлага 11 дүгээр нүүр нийтлэгдсэн. Эдгээр болон цаг үеийн бусад мэдээ мэдээллүүд манай өнөөдрийн дугаарт гарлаа.

“Өдрийн сонин”-ыэрхэм уншигч та, манай өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно. “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба энэ гуравдугаар улирлын захиалгаа өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *