Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Амиа алдсан уулчдыг авчрахаар явсан нисдэг тэрэг саатжээ

Долдугаар сарын 12-ны өдөр Алтай таван богд ууланд хүн анх авиралт хийсний 100 жилийн өдөр тохиожээ. Энэ ойг тохиолдуулан авиралт хийхээр явсан уулчдаас хоёр эмэгтэй, гурваг эрэгтэй хүнээс бүрдсэн таван хүнтэй баг осгож нас барсан байдалтайгаар Хүйтний оргил орчмоос олдоод байгаа.

Тэд энэ сарын 12-ны өдөр Алтай таван богдод авиралт хийсэн боловч орой нь уулнаас бууж ирээгүй аж. Баян-Өлгий аймгийн онцгой байдлын газрын алба хаагчид, гавьяат тамирчин Г.Өсөхбаяр нарын долоон хүн уулчдыг хайж цогцсыг олсон юм.

Талийгаачдын цогцсыг авчрахаар өчигдөр өглөө Улаанбаатар хотоос нисдэг тэрэг хөөрсөн. Гэвч цаг агаарын таагүй байдлаас үүдэн Өлгий хотод саатаад байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *