Categories
мэдээ нийгэм

Зам хаасантай холбоотой автобусны маршрут өөрчлөгджээ

Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3 А,Б гол шугамыг ф600\500 болгон өргөтгөх ажлын хүрээнд Улсын их дэлгүүрээс Баруун дөрвөн зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг энэ сарын 14-нөөс наймдугаар сарын 14-ний өдөр хүртэл хязгаарлаад байна.

Энэ үеэр нийтийн тээврийн үйлчилгээний 19 чиглэлийн 279 тээврийн хэрэгслийн маршрутад өөрчлөлт орж, Т-3, Т-5, Т-4 чиглэлүүд түр хугацаанд зогсоно.

“Т-2- ХМК-Вокзал”, “Т-6-БММЗ-Ботаник” чиглэлийн маршрут дээрх зураглалын дагуу өрчлөгдөж байна гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *