Categories
мэдээ спорт

Уяачдын наадамд аймгийн арслан А.Давааням түрүүлжээ

Тулгар төрийн 2224, Их монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Уяачдын наадамд хүчит бөхийн барилдаанд 96 бөх барилдсанаас Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат аймгийн арслан А.Давааням долоо даван түрүүлж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын начин Ш.Уламбаяр зургаан даван үзүүрлэжээ. Их шөвгийн гуравт Завхан аймгийн Их-Уул сумын харьяат аймгийн арслан Б.Чимэдвандан, дунд шөвгийн зургаад Ховд аймгийн Буянт сумын харьяат аймгийн арслан О.Хангай, Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат Б.Баянмөнх, аймгийн харцага О.Доржсүрэн нар үлджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *