Ноднин жилийн баяр наадмын
хоёрын даваа аймгийн хурц арслангуудад халгаатай байсан бол энэ жилийн гурвын
даваа улсын харцагуудын хувьд хүнд барилдаануудыг хийлээ. Шөвгөрч барилдана гэж
таамаглаж байсан харцага Т.Өсөх-Ирээдүй аймгийн арслан Тангадад, түрүүлэх
хэмжээнд яригдаж байсан Ө.Бат-Орших харцага аймгийн заан Батгэрэлд, Улсын
харцага Мөнгөнцоож аймгийн арслан Ганжадад өвдөг шороодлоо. Харин улсын заан
Баасандорж аймгийн харцага Элбэгийн Баасандоржид тахим буулгаад байна. Тэгвэл
улсын харцага Пүрэвжав улсын начин Чинзоригийг давсан ч аманд гарсандаа
шаралхсан Чинзориг начин харин харцагыг дээгүүр нь давж унахад доороос нь тийрч
байгаа харагдлаа. Гурвын даваа улсын харцагуудын барилдаанаар үргэлжилж байна.