Categories
мэдээ спорт

Гурвын даваа үзүүштэй болж байна

Үндэсний их
баяр наадмын гурвын даваа үргэлжилж Ч.Санжаадамба заан Увс нуур дэвжээний бөх
Т.Сүрэнжав арсланг амлан давсан бол Завхан аймгийн Идэр сумын харьяат
Ш.Жаргалсайхан, улсын заан Т.Санчир нар даваагаа ахиуллаа. Улсын арслан
До.Ганхуяг аймгийн арслан Батбилэгээр, Б.Батмөнх заан аймгийн заан
Мөнхжаргалаар гурав давж есөн хөлт цагаан тугаа тойрлоо. Улсын харцага Пүрэвжав
улсын начин Чинзоригийг амлан авсан нь түүнд таалагдаагүй бололтой. Ямартаа ч
хоёр бөхийн нэлээдгүй ширүүн болж Пүрэвжав харцага эмнэлгийн тусламж авахаар
эргэлээ. Д.Азжаргал арслан аймгийн заан Баянмөнхийг цээжин дээрээ өргөн гаргаж
ирээд давлаа. Улсын харцага Мөнгөнцоож аймгийн арслан Ганжадыг амлан авч
барилдаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *