Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч сум тавилаа

Тулгар төрийн 2224, Их Монгол Улс
байгуулагдсаны 809 жилийн ой, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их
баяр наадам үргэлжилж байна.

Наадмын нээлтийн үеэр Ерөнхийлөгч сум
тавьдаг уламжлалтай. Үүний дагуу Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дөнгөж сая
Сурын талбайд зочилж, гурван сум тавилаа. Үүний өмнө Монгол Улсын
мэргэчүүл Ерөнхийлөгч болон Ерөнхий сайддаа хүндэтгэл үзүүлж мөн сум
тавьсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *