Categories
мэдээ нийгэм

Зүүний магнайг Г.Өсөхбаяр, барууны магнайг О.Балжинням тэргүүлж байна

Үндэсний их баяр наадамд зодоглохоор нийт
512 бөх бүртгүүлсэн билээ. Хүчит бөхийн нэгийн даваа эхэллээ. Дархан аварга
Г.Өсөхбаяр, улсын аварга О.Балжинням, С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр нарын дөрвөн
аварга зодоглох юм байна. Зүүний магнайг Дархан аварга Г.Өсөхбаяр тэргүүлж
байгаа бол барууны магнайд О.Балжинням тэргүүллээ. Уг нь Дархан аварга А.Сүхбат
аварга барууны магнайд тэргүүлэх байсан ч өөрөө зодоглохгүй гэдгээ мэдэгдсэн
билээ. Түүнчлэн Д.Ганхуяг, Х.Мөнхбаатар, Б.Ганбат, Н.Батсуурь, Д.Азжаргал,
П.Бүрэнтөгс, Д.Мөнх-Эрдэнэ нарын долоон улсын арслан барилдах бол Б.Гантогтох,
М.Баяржавхлан, Д.Рагчаа, Н.Ганбаатар, И.Доржсамбуу, Б.Гончигдамба,
Ш.Жаргалсайхан нарын долоон улсын гарьд мөн зодоглоно. Түүнчлэн Ч.Санжаадамба,
Ц.Баярсайхан, Ц.Мягмарсүрэн, Б.Сайнбаяр, Д.Бумбаяр, Д.Баасандорж, М.Өсөхбаяр,
Т.Санчир, нарын 11 улсын заан, Л.Пүрэвжав, Г.Элбэг, Г.Ганхуяг, Ө.Бат-Орших,
Т.Мөнгөнцоож, Т.Өсөх-Ирээдүй, Ц.Содномдорж, Б.Пүрэвсайхан, Э.Оюунболд нарын 20
улсын харцага барилдана. Мөн Э.Энхбат, И.Ёндонсамбуу, Ц.Лхагвасүрэн, Ш.Уламбаяр,
Ц.Цогтжаргал, Ж.Отгонбаяр, Б.Чинзориг, Р.Пүрэвдагва нарын 37 улсын начин
зодоглохоор гарч ирлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *