Хурдан морины уралдааны нас насны онцлогоос
шалтгаалан авто замд зарим өөрчлөлтийг тухай бүрт нь хийдэг билээ. Тэгвэл
маргааш соёолонгийн уралдааны өмнө Улаанбаатар хотоос Хүй долоон худаг руу нэг
чиглэл, барианд орсны дараа Улаанбаатар хот руу нэг чигийн хөдөлгөөнд
оруулахаар болжээ. Тиймээс жолоочид энэхүү өөрчлөлтийн дагуу замын хөдөлгөөнд
соёлтой оролцохыг уриалж байна.