Categories
мэдээ улс-төр

Төрийн далбааны өдөрт зориулсан ёслолын жагсаалд оролцов

Монгол Улсын Их Хурлын дарга
Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.07.10/ Их Монгол Улс байгуулагдсаны 809
жил, Ардын хувьсгалын 94 жилийн ойн Төрийн далбааны өдөрт зориулсан ёслолын
арга хэмжээнд оролцов. Монгол Улсын Төрийн далбааг мандуулах ёслолын арга хэмжээнд Монгол
Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон
болон Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд, гадаад
орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд нар, иргэдийн төлөөлөл оролцсон юм. 2008 оноос
“Монгол Улсын Төрийн далбааны өдөр”-ийг жил бүрийн 07 дугаар сарын 10-ны өдөр
тэмдэглэж байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл
мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *